GOT: Цувралын гол дүрүүдийн нэрийг хүүхдэдээ өгөх нь нэмэгджээ

2019 оны 5 сарын 01

"Хаан ширээний тоглоом" цувралаас санаа авсан нэрсийг хүүхдэдээ өгөх нь нэмэгдэж буй талаар Нью-Йорк Таймс мэдээлсэн байна. АНУ-ын Нийгмийн хамгааллын яамнаас гаргасан мэдээллээс үзвэл 2017 онд шинээр төрсөн 446 хүүхдэд Калисей, 2156 хүүхдэд Арьяа гэж нэр өгчээ. Мөн Калисей хэмээх нэр нь АНУ дахь хамгийн түгээмэл нэрсийн 630-д, Арьяа нь 135-д (2017 онд) тус тус бичигдэж байна. 

Үүнээс гадна тус улсад Санса нэртэй 20, Серсей нэртэй 11, Тирион нэртэй 55, Тион нэртэй 23 хүүхэд 2017 онд мэндэлжээ. Мөн "Winter is coming" гэх хэлцээс санаа авч охиндоо 'Winter' буюу Өвөл хэмээх нэрийг хайрласан хос ч байгаа гэнэ.

Сонирхолтой нь, америкчууд Жорах Мормутт, Лэди, Дрого зэрэг нэрсийн тэжээвэр амьтдадаа өгөх нь нэмэгдэж байна гэжээ. 

Эх сурвалж: ub.life
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602923
0 эможи

keyboard_arrow_up