ФОТО: Наймдугаар Богд Жавзандамба хутагтын ХОВОР нандин цуглуулга
ХХ зууны Монголын сэргэн мандалтын эхийг тавьсан Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний тэгш баясгалант 150 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан “Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт” сэдэвт тус үзэсгэлэнг өнөөдөр Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд нээлээ.
Наймдугаар Богд Жавзандамба хутагт нь нийт монголчуудын бурханы шашны тэргүүн, оройн чимэг охь манлай төдийгүй 1911-1915 онд Монгол Улсын Шашин төрийг хослон барьсан хаан, 1915-1920, 1921 оны 2-7 дугаар сард Автономит Гадаад Монгол Улсын хаан, 1921 оны 7 сараас 1924 оны 5 сард Монгол Улсын Хэмжээт цаазат хаанд өргөмжлөгдсөн төрийн тэргүүн байлаа.
Хутагтын амьдрал, үйлс нь Монголын үндэсний тусгаар тогтнолыг сэргээн бататгаж, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, Шарын шашныг цэвэр ариунаар мандуулан, монголчуудын оюун санааг хиргүй тунгалаг байлгахад зориулагдсан юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









