Б.Хурц нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байна

2019 оны 5 сарын 01

Arslan.mn

Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг хориод найм хонож байна. Түүнийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт шалгаж байсан хүмүүсийг  эрүүдэн шүүсэнтэй холбогдуулан баривчилсныг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 15 хоног хорих шийдвэр гаргаад байгаа юм.

Тэгвэл Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй ТЕГ-ын дарга асан Б.Хурц өнөөг хүртэл нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байгаа аж. Тэрбээр улсын нууцтай холбоотой учраас ТЕГ-ын даргын зөвшөөрөлтэйгээр мэдүүлэг өгнө гэжээ.

Төрийн нууцын тухай хуулиар нууцын зэрэглэлтэй материалтай харьцаж байсан хүнийг хоёр жилийн хугацаанд нууц тээгч гэж үздэг байна. Харин Б.Хурцын хувьд ажлаа өгөөд 1.6 жил болж байгаа учраас төрийн нууц тээгч гэж үзэх үндэслэлтэй юм. Харин түүнээс асууж буй асуулт төрийн нууц мөн үү гэдэг нь эргэлзээтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
1
602882
6 эможи

Дорж
2019-05-01 14:34
Ooroo hamag yumaa yarital ni ter hun tamaldag jorlongui nuuts ooroondono heden hund gariin horidoltoi untuulahgui degleed 10 honohod ooroo uilaad guih blgui dee bohiin naash.
Zochin
2019-05-01 11:46
Uu bas Bagabandi shig helgvi bolchihsn uu.Zugeer dee tndee tgeed hezee duu ortol nb bailgaad l bj baih heregtei gargaj ijil sureguutei nb niluulj bolohgvi bhaa .
Зочин
2019-05-01 10:09
Уих дээр Ярьчих юм уу, яахын айн?!....гээд байсныг нь яриулья!
keyboard_arrow_up