УДС: Халаалт тавдугаар сарын 15-наас зогсоно
2019 оны 4 сарын 29
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК зуны урсгал засварын ажлыг тавдугаар сарын 15-наас хийж эхэлнэ. Одоогоор засварын ажлын хуваарийг хийж байгаа тухай мэдээллээ.
Мөн орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн байгууллагуудын халаалтыг албан ёсоор тавдугаар сарын 15-наас зогсооно.
Харин аж ахуйн нэгжүүд дээрх хугацаанаас өмнө халаалтаа зогсоох бол хүсэлтээ гаргаж болох юм байна.
Тус компани 2018-2019 онд Улаанбаатар хотын хэмжээнд гэрээгээр 2,397 хэрэглэгч, иргэн аж ахуйн нэгжийг дулаанаар хангаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








602819
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс