Хүнд өвчнөөр тэсвэрлэлгүй амиа хорлосон байж болзошгүй гэв

2019 оны 4 сарын 29

Arslan.mn

Өнгөрсөн баасан гарагийн үүрээр 06:00 цагийн үед 100 айлын автобусны буудлын баруун талд эрэгтэй хүн духан тус газартаа бууны шархтай нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Албаны эх сурвалжийн хэлж буйгаар амь насаа алдаад буй хохирогч 61 настай Ж нь ТОЗ-8 маркийн ангийн буугаар өөрийгөө буудаж хөнөөсөн байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар илэрсэн байна. Хэргийн газарт байсан буу цагдаагийн алба хаагчдыг очиж шалгахад алга болсон байжээ. Мөн талийгаачийн гараас сумны дарь илэрсэн байна. Тэгвэл албаны эх сурвалжийн хэлж буйгаар талийгаач өөрийгөө буудаж амиа хорлосон байж болзошгүй гэв. Тэрээр өвчний түүх дээрээ хүнд өвчтэйгээ бичиж, тэсэж тэсвэрлэшгүй ихээр өвдөж байгаагаа бичсэн байжээ.

Талийгаач нас барахаас өмнөх өдөр зуслангаасаа орж ирэхдээ ТОЗ 8 маркийн буугаа авч орж ирээд ийнхүү шөнө нь зуун айлд ирж өөрийгөө егүүтгэсэн гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602779
0 эможи

Зочин
2019-04-29 09:16
Амиа хоролсон бол буу нь хажууд нь байна биздээ
Зочин
2019-04-29 09:08
Амиа хорлолт бол лагер дээрээ л амиа хорлоно 100 айлд ирэх шалтгаан юу байв
Зочин
2019-04-29 09:04
Ямар учиртай болоод хэрэг гармагц гадны нөлөөгүй гээд дүгнэчихээд байдгын. Амиа хорлох байсан бол наашаа цаашаа явалгүй зуслан дээрээ л хорлох байлгүйдээ
keyboard_arrow_up