Мотоциклийн бүртгэлийг орон даяар явуулж байна

2019 оны 4 сарын 29

Arslan.mn

Тээврийн цагдаагийн газраас "МОТОЦИКЛИЙН БҮРТГЭЛ" нэгдсэн арга хэмжээг орон даяар зохион байгуулж байна. 

Энэ хүрээнд Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгаас "Мотоциклийн бүртгэл" нэгдсэн арга хэмжээний хүрээнд дүүргийн хэмжээнд Мотоциклийн сэлбэг худалдан борлуулдаг аж ахуй нэгжид урьдчилан сэргийлэх санамж зөвлөмж тараан ажиллажээ.

Мөн Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн тасгаас улсын хэмжээнд явагдаж буй "Мотоциклийн бүртгэл" нэгдсэн арга хэмжээний хүрээнд "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгуулсан талаараа мэдээлжээ. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр олон төрлийн шинэ ажил, арга хэмжээг зохион байгуулсан ба мотоциклтой холбоотой зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах малгай, хамгаалах хэрэгслийн ач холбогдол, тогтмол хэрэглэж хэвшихийг уриалж, "Хөвсгөл" телевизтэй хамтран Мөрөн суманд мотоциклийн жолооч бүхий иргэдийг хамруулан, мотоциклтой жагсаал зохион байгуулжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602774
0 эможи

keyboard_arrow_up