ӨДӨРЛӨГ: Иргэдэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын ЦОГЦ үйлчилгээг НЭГ ЦЭГЭЭС үзүүлнэ
Олон улсын хөдөлмөрийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жил, Монгол улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын цогц үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх зорилготой “ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” Д.Сүхбаатарын талбайд 04 дүгээр сарын 30-ны өдөр 10:00-17:00 цагын хооронд зохион байгуулагдана.
Өдөрлөгт
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
- Нийгмийн даатгалын ерөнхий газар
- Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны инситут
- Мэргэжлийн боловрол, сургалтын үнэлгээний төв
- Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор
- “Өнөр бүл” хүүхдийн төв
- Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв
- Ахмад настны үндэсний төв болон тус яамны харъяа аймаг, нийслэл, дүүргийн газар, хэлтсүүд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудаас гадна ОУХБ, Цагдаагийн ерөнхий газар, хөдөлмөрийн хувийн биржүүд, аж ахуйн нэгжүүд, бичил бизнес эрхлэгчид зэрэг 120 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцох юм байна.
Сүхбаатарын талбайд зохион байгуулах нэгдсэн өдөрлөгийн үеэр ХНХЯ Цагдаагийн ерөнхий газартай хамтран хэрэгжүүлэх “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.
Түүнчлэн төрөөс хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хүн амын хөгжил болон бусад холбогдох чиглэлээр явуулж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулахаас гадна нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулга хийхээр боловсруулж байгаа хуулийн төслүүдэд олон нийтээс санал авах үйл ажиллагааг зохион байгуулна.
Тиймээс Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилж, иргэдэд мэргэжлийн чиглэлийн дагуу зөвлөгөө, мэдээлэл өгч суралцагчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг танилцуулах зэрэг олон арга хэмжээ нэг дор болно.
Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөмж, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ авах, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний талаарх мэдээлэл зөвлөгөө шаардлагатай байгаа бол, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах ААН, ТББ мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зөвлөгөө хэрэгтэй бол энэ чиглэлийн мэргэжилтнүүд Сүхбаатарын талбайд ажиллаж шаардлагатай бүхий л мэдээллийг өгч үйлчлэх боломжийг бүрдүүлнэ гэдгийг зохион байгуулагчид дуулгаж байна.
Эх сурвалж: НХЭГ
|









