ЦАГ АГААР: Зарим нутгаар хур тунадас орж, сэрүүснэ

2019 оны 4 сарын 28

Arslan.mn

Цаг агаар, орчны шинжилгээний газраас мэдээлснээр, өнөөдрөөс баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи энэ сарын 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, дөрөвдүгээр сарын 29-нд говь, тал хээрийн нутгаар, тавдугаар сарын 1-нд Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Мөн өнөөдрөөс нутгийн баруун хэсгээр, 29-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602765
0 эможи

keyboard_arrow_up