Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас хяналт шалгалтыг зохион байгуулж байна
2019 оны 4 сарын 27
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Бөмбөгөр болон Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтыг зохион байгуулжээ.
Хяналт шалгалтаар зохих зөвшөөрөлгүй согтууруулах ундаа, тамхи худалдан борлуулж байсан 3 зөрчлийг илрүүлэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









602752
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс