“Barilga expo-2019” олон улсын үзэсгэлэн, яармаг нээгдлээ

2019 оны 4 сарын 27

Arslan.mn

“Барилга Эм Эн” ХХК-аас санаачлан Барилга, хот байгуулалтын яам, Монголын Барилгын үндэсний ассоциаци, Барилгын хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулж буй “Barilga expo-2019” олон улсын үзэсгэлэн, яармаг өнөөдөр үүдээ нээлээ. 12 дахь жилдээ нээлтээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн үзэсгэлэнгийн нээлтэд БХБ-ын сайдын зөвлөх Н.Ганбаатар, “Барилга.ЭМ ЭН” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Батсүх, Монголын Барилгын үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Мальдив Улсын Барилгын үйлдвэрлэлийн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч, Ази ба баруун номхон далайн орнуудын гэрээлэгчдийн ассоциацийн олон улсын нийгэмлэгийн ерөнхийлөгч Мохамед Али Жана болон холбогдох албаны бусад хүмүүс, гадаад дотоодын зочид  төлөөлөгчид оролцлоо.

Arslan.mn

Барилгын материал дэвшилтэт технологийг танилцуулж буй энэ удаагийн үзэсгэлэн яармагт Монголын барилгын салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй компаниудаас гадна манай улсын зах зээлд нэвтэрч, шинэ дэвшилтэт технологи, бүтээгдэхүүнээ танилцуулах зорилгоор Итали, Герман, Польш, Чех, Турк, Япон, Солонгос, Орос,  Хятад, Тайван зэрэг орны тэргүүлэгч үйлдвэрлэгчид оролцож байгаа  ажээ. “Barilga expo-2019” олон улсы үзэсгэлэн, яармагт нийт 220 гаруй байгууллага, аж ахуйн нэгж оролцож гурван өдрийн турш үйл ажиллагагаа, бараа бүтээгдэхүүнээ танилцуулна.

Экспогийн үеэр барилга, байгууламжийн суурь тавихаас эхлээд түлхүүр хүлээлгэн өгөх хүртэлх бүхий л шатны үйл ажиллагаанд хэрэгцээтэй материалыг олж авах боломжтой. Цаашилбал, амины орон сууц, хаус барихад хэрэгтэй, шаардлагатай бараа материалын талаарх мэдээ мэдээллийг хөнгөлөлт урамшууллын хамт авах юм байна.

Arslan.mn

 

Эх сурвалж: eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602746
0 эможи

keyboard_arrow_up