ФОТО: Хан-Уул дүүргийн аврах ажиллагааны ХЭЭРИЙН СУРГУУЛИЛТ
Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэл учирсан үед иргэдийг нүүн шилжүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулиуд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулагдаж, Хан-Уул дүүрэгт сургуулилт амжилттай үргэлжилж байна.
Хан-Уул дүүргийн 08 дугаар хорооны “Морин тойруулга”-ын талбайд зохион байгуулагдсан дүүргийн иргэдийг нүүн шилжүүлэлтэд дүүргийн 500 гаруй иргэнийг нүүн шилжүүлж, бэртэж гэмтсэн тохиолдолд үзүүлэх эмнэлгийн анхны тусламжаас эхлээд хоол хүнсээр хангах зэрэг гамшиг, ослын үед иргэдэд шаардлагатай бүхий л үйлчилгээ үзүүлжээ.
Мөн иргэдийг хээрийн нөхцөлд амьдруулах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлснээс гадна ариун цэврийн байгууламж, банкны үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт төрийн бүх үйлчилгээг энд төвлөрүүлж иргэдэд үйлчиллээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









