Дарханы замыг хэсэгчилж хаана
2019 оны 4 сарын 23
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км авто замыг шинээр барих шийдвэр 2018 онд Засгийн газраас гарсан байдаг.
Ингэхдээ тусгаарлах зурвас бүхий нэгдүгээр ангиллын дөрвөн эгнээтэй зам болгохоор шийдвэрлэсэн юм.
Зам тээвэр, хөгжлийн яамны зам ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ:
"Өнөөдрийн байдлаар Дарханы үндсэн замын хажуугаар түр зам гаргах, өндөр хүчдлийн шугам болон шилэн кабелийг зайлуулах ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна.
Мөн замын трасст орсон барилга байгууламжууд, газрыг чөлөөлөх ажил хийгдэж байгаа.
Үндсэн замын ажил түр зам гаргаж дууссаны дараа эхэлнэ. Дарханы замыг бүтнээр нь хаахгүй. Хэсэгчилж хааж замын бүтээн байгуулалтын ажлыг хийнэ. 2-5 километрээр хэсэгчлэн хаахаар төлөвлөсөн байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









602584
0 эможи
Иргэн
2019-04-23 23:46
Ажлын хар ухаан мэдрэмжтэй хүн төрд байхгүй болсоны хар гай
Иргэн
2019-04-23 18:36
Ийм том хэмжээний ажлыг урьдчилан цаг хугацааны хувьд тооцож ажилаа эхэлсэн бол зүгээр байх байлаа, урин цаг ирлээ бэлтгэл ажил 100-задгай 60-н хагархай, тэгээд зам хаана гээд байгаа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс