Цогцос солигдсон нь үнэн ч ШШҮХ-ийн алдаа биш гэв
Ус сугийн удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжид өнгөрсөн долоо хоногт /2019.04.16/ өдөр осол гарч, дөрвөн хүн амь эрсэдсэн билээ. Эдгээр дөрвөн иргэний гурвыг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хөдөөлүүлэх байсан ч хоёр хүний цогцсыг сольж, ар гэрт нь өгсөн асуудал үүсчээ.
Зарим эх сурвалж "Цэвэрлэх байгууламжид осол гарахад тухайн үед цагдаагийн алба хаагчид таниулах ажил хийж, цогцосны уутан дээр нэрийг нь бичсэн. Тэр дагуу ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Тухайн үед алдаа гарснаас цогцос солигдсон" гэх мэдээллийг өгч байгаа юм.
Харин Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн /ШШҮХ/-гээс шинжилгээний ажилтнуудын буруу байгаагүй гэдгийг хэлж байна. Түүнчлэн яг одоо Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн болон цагдаагийн байгууллагын хамтарсан баг цогцос солигдсон эсэх асуудалд шалгалт хийж байна. Уг ажлын хэсэг шалгалт явуулж, өнөөдөр /2019.04.23/ үдээс хойш албан ёсны мэдэгдэл гаргана гэдгийг хэллээ.









