Машин дээр чулуу унасан осолтой холбоотой барилгын үйл ажиллагааг зогсоожээ

2019 оны 4 сарын 23

Image may contain: one or more people and people sitting

Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр замын хөдөлгөөнд оролцож явсан машин дээр барилгын материал унасан хэрэг гарсан билээ.

Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уг барилгын үйл ажиллагааг зогсоожээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гурван гал худалдааны төвийн урд, “Глобал хурд” ХХК-ний оффисын зориулалттай 16 давхар барилгын дээвэр дээр байрлах салхивчны хоолойг панеран хавтангаар таглаж дээр нь бетонон хийц тавьсан байжээ. Хүчтэй салхины улмаас панеран хавтан хийсэж дээр нь байсан бетонон хийц барилгын гадна тал руу унаж иргэн Ө-ийн автомашиныг гэмтээсэн байна.

Иймээс гомдлын дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн актаар 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс зөрчил арилгах хүртэл түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргажээ.

НМХГ-ын ахлах байцаагчийн акт:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
602574
3 эможи

keyboard_arrow_up