Г. Дуламсүрэн: Төрийн гаргасан шийдвэрийг эсэргүүцдэг, хууль бус үйлдэл гаргадаг тээвэрлэгч компаниудтай хатуу тэмцэнэ

2019 оны 4 сарын 20

Сүүлийн үед Улаанбаатар -Хөвсгөл аймгийн чиглэлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт цагаар тээвэрлэхээр болоод байгаа аж. Үүнтэй холбогдуулан “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас холбогдох  зорчигч урсгалын  судалгааг хийсэн байна. Энэхүү судалгаагаар тухайн чиглэлийн суудал ашиглалт 2018 оны жилийн эцсийн байдлаар 74 хувьтай байсан бөгөөд 2019 оны нэгдүгээр улиралын байдлаар орон нутаг болон Улаанбаатар талаас  18:00,20.00 цагт нийт 238 нэмэлт тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарчээ. Тиймээс дээрх цагуудаар зорчин явах эрэлт хэрэгцээ үүссэн тул 19.00 цагийн давтамж нэмэгдүүлэх шаардлага гарсан байна.

 Энэ талаар АТҮТ-ийн ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн зорчигч тээврийн тасгийн дарга Г.Дуламсүрэнтэй ярилцлаа.

Сүүлийн үед олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГаас гаргасан шийдвэрийг эсэргүүцсэн мэдээлэл гарч байна. Ямар шийдвэр гаргаад ямар асуудал үүссэн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

УлаанбаатарХөвсгөл аймгийн чиглэлийн үйлчилгээнд 19.00 цагийн давтамжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр “  Чингүн хурд транс” ХХКтай гэрээ байгуулж ХөвсгөлУлаанбаатарын чиглэлд өдөр бүр 19 цагийн давтамжийг  нэмэгдүүлсэн. Энэ чиглэлд  “Минтранс” ХХК, “Нөхөрлөл зам хоршоо” болон “Чингүн хурд” ХХК ууд өдөр бүр 8:00, 15:00, 18:00, 20:00 цагуудад үйлчилдэг бөгөөд зорчигч урсгал, эрэлтийн судалгааг хийсний үндсэн дээр  19:00 цагийн давтамжийг нэмэгдүүлэн “Чингүн хурд транс” ХХК гэрээ байгуулсан. Үүнтэй холбогдуулан хоёр компанийн зүгээс эсэргүүцэл илэрхийлээд байгаа. Уг нь тус компани  шинэ компани биш  Улаанбаатар Хөвсгөл чиглэлд долоо хоногт  нэг рейс тээвэрлэлт гүйцэтгэдэг компани юм. 

Тэгэхээр тээвэрлэгч компаниуд цагийн давтамжаас үүдээд маргаан дэгдээсэн хэрэг үү. Заавал яагаад 19.00 цагийг “ булаацалдаад” байгаа юм. Зорчигчид их зорчдог гэсэн үг үү?

Цагийн давтамжийг ямар тохиолдолд нэмэгдүүлдэг вэ гэхээр зорчигчийн урсгалтай холбоотой. Хөвсгөл аймгийн хувьд бусад аймгууудаас онцлогтой, аялал жуулчлалын бүс гэдгээр сүүлийн жилүүдэд зорчигчдын тоо байнга өсч байна.  Энэ нь 2019 оны нэгээс гуравдугаар сарын хугацаанд  тухайн чиглэлд нэмэлтээр гарсан тээврийн хэрэгсэл болон зорчигчдын  тооноос  тодорхой харагдаж байгаа юм. Тухайлбал,  18:00, 20:00 цагт үндсэн төлөвлөсөн хуваарьт тээврийн хэрэгсэл дээр нэмж 238 тээврийн хэрэгсэл тогтмол тээвэрлэлтэд гарснаас тодорхой харагдаж байна. Иймээс бодит судалгаа хийсний үндсэн дээр 19.00 цагийн давтамжийг баталгаажуулаад гэрээ байгуулсан.

Ямар судалгаа хийсэн бэ?

2019 оны нэгдүгээр улирлын байдлаар үндсэн тээвэрлэлт эрхэлдэг “ Минтранс” ХХК              “ Нөхөрлөл зам хоршоо” компаниудын нэмэлтээр үйлчилсэн тээврийн хэрэгслийн тооноос харвал,  Улаанбаатар хот талаас нийт 146, орон нутаг талаасаа 92 нэмэлт тээврийн хэрэгсэл үйлчилсэн  бөгөөд  нийтдээ 238 удаа нэмэлт тээврийн хэрэгсэл үйлчилсэн байна. Энэ нэмэлт тээврийн хэрэгслүүд  зөвхөн 18.00, 20.00 цагт байна. Харин өглөөний цаг дээр гардаггүй 15.00 цагт гэхэд эхний гурван сарын байдлаар долоон нэмэлт тээврийн хэрэгсэл гарсан байна. Үүнээс цагаар нь ангилбал 18.00 цагт  зөвхөн хот талаасаа 102 буюу нийлбэр дүнгээрээ 157 нэмэлт тээврийн хэрэгсэл гарсан байна. Энэ нь нийт нэмэлт тээврийн хэрэгслийн 70 хувийг эзэлж байгаа нь нэмэлт цагийн сонголт зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байгаа юм.  Дээрх судалгаанаас харахад нийт төлөвлөсөн хуваарьт тээврийн хэрэгсэл дээр нэмж 65 хувийн урьдчилан төлөвлөөгүй, тээврийн хэрэгсэл үйлчилсэн байна. Цагийн давтамжийг нэмэгдүүлж баталгаажуулснаар иргэдэд баталгаатай, гэрээ бүхий, урьдчилан төлөвлөсөн тээврийн үйлчилгээ хүрч байгаа гэдгийг онцломоор байна. Гэтэл үндсэн тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг хоёр компанийнхан үүнийг эсэргүүцэж байгаа нь  монополь эрх эдлэх гэсэн явуургүй үйл ажиллагаа юм. “ Чингүн хурд транс” компани өөрсдийн зүгээс тодорхой судалгааг хийсний үндсэн дээр удаа дараа 19:00 цагийн давтамж нэмэгдүүлэх хүсэлтийг гарган тус газарт хандсан бөгөөд манай газрын зүгээс хүсэлтийг судлах, эрх үүргийн хүрээнд шийдвэрлэн ажилласан. Нөгөө талаар бид төрийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээхээс бус зөвхөн цөөн хэдэн компанийн эрх ашигт нийцүүлэн ажиллана гэж байхгүй.

Орон нутгийн тээвэр эрхлэлтийн компаниуд ямар шаардлага хангасан байх ёстой юм бэ?

Тээвэрлэгч байгууллагууд холбогдох хууль, дүрэм, журам стандартын хүрээнд тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх нөхцөл шаардлагаа хангасан байхаас гадна тээвэрлэлтийг гүйцэтгэх нөөц боломжийг харгалзан үздэг. Үүнийг бид парк ашиглалтын коэффициентоор тодорхойлдог. Өнөөдрийн байдлаар “ Минтранс” компани 75.4 хувь байгаа нь бүртгэлтэй 34 автобусныхаа 70 хувийг ашиглаж байна. “ Нөхөрлөл зам хоршоо” компани 66.7 хувь, “ Чингүн хурд транс” компани 12.8 хувийн ашиглалттай байна.  Өөрөөр хэлбэл, “ Чингүн хурд транс” компани үлдсэн 80 хувиа ашиглаж чадахгүй байгаа гэсэн үг. Зах зээлийн зарчим өрсөлдөөний журмаар харсан  ч  энэ шударга бус тоо гарч байна. Тээвэрлэлтийн үйл ажиллагаа бусдаас онцлогтой. Тээврийн хэрэгсэл нь бэлэн байгаа гээд шууд гэрээ хийх боломжгүй. Тухайн тээвэрлэлт замдаа саатвал нөөцөд байгаа автобусыг гаргах шаардлага гардаг. Энэ утгаараа одоо тээвэрлэлт хийж байгаа компаниуд тус нөөцийг хангаж байгаа юу, зөрчил гаргадаг уу, хурд хэтрүүлдэг үү, зорчигчдын амь нас, эрүүл мэндийг хэрхэн хамгаалж яваа гэх зэрэг олон асуулт гарч ирдэг.

Тантай санал нийлж байна. Яагаад гэвэл сүүлийн үед орон нутгийн тээвэрлэлт хийж буй компаниуд маш хариуцлагагүй ажиллаж иргэдийн амь насанд ноцтой хохирол учруулсан тохиолдол цөөнгүй гарсан. Энэ бүхний хариуцлагыг хэнтэй тооцох вэ?

Зөв асуулт байна. АТҮТ-ийн үйл ажиллагааны гол зорилго нь иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг баталгаатай, найдвартай тээвэрлэлтийн үйл ажиллагаагаар хангахад оршино. Тиймээс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллахаас гадна үйлчилгээ үзүүлж байгаа компаниудтай хууль дүрмийг мөрдүүлж ажиллах үүрэгтэй. Түүнээс биш ганцхан компанийн эрх ашгийн төлөө дуугараад байгаа биш юм. Зорчигчдын аюулгүй байдлыг хангахын тулд үйл эрхэлж байгаа компаниуд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, хариуцлагатай ажиллах ёстой. Тэд үйл ажиллагаагаа хангаж ажиллаж чадахгүйгээс иргэд амь нас, эрүүл мэндээрээ  хохирч байна. Дээрх хоёр компанийн хувьд өнгөрсөн жилийн хугацаанд хамгийн их саатал, зөрчлийг гаргасан  бөгөөд  он гарсаар энэ байдал арилахгүй байна. Тээврийн хэрэгслийн бэлэн байдлаа хангаж, засвар үйлчилгээгээ хийдэггүйгээс техникийн саатал байнга гаргадаг төдийгүй том хэмжээний осол гаргаж байсан удаатай. Тухайлбал, “ Минтранс” ХХК компанийн автобус  Баянчандманийн зам дээр 46 зорчигчтой явж байгаад тодорхойгүй шалтгааны улмаас шатсан тохиолдол гарсан. Дээрх компаниудын гаргадаг зөрчлүүд дотроос зөвхөн хурд хэтрүүлсэн зөрчлийг тоон үзүүлэлтээр харвал 2019 оны нэгдүгээр улиралд “Минтранс” ХХК 4196 удаагийн, Нөхөрлөл зам ХХК 4042 удаагийн давтамжтай хурд хэтрүүлжээ.  Энэ бол бага тоо биш, зорчигчдын амь насыг эрсдэлд оруулж байна. Тээвэрлэгч компаниуд техникийн бэлэн байдлыг хангах, өглөө бүр эмчийн үзлэгт хамрагдах, жолоочийн бэлэн байдал шалгах механикаар тээвэрлэлтийг хийх тал дээр маш хангалтгүй ажилладаг. Иргэдэд хүртээмжтэй аюулгүй , найдвартай үйлчилгээг хүргэх нэн тэргүүний зорилго гэхээс илүү зөвхөн орлого олох, компанийн эрх ашиг эсвэл манай чиглэлд бид л үйлчилнэ гэсэн үзэл бодлоор хандаж нийгэмд буруу ойлголт өгөх хандлага тээвэрлэгч байгууллагууд гаргаж байгаа нь харамсалтай байна.

Тэгвэл ийм олон зөрчил дахин давтан гаргаад байгаа тохиолдолд эрхийг нь сэргээхгүй байж болдоггүй юм уу?

Анхны тээвэрлэгч компаниуд гэсэн утгаар нь дэмжиж ажиллах бодлого баримтлан ажилладаг. Өөрөөр хэлбэл, тухайн компани  хэчнээн хүнийг ажлын байртай байлгаж байна, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед аль болох өөрсдийнхөө хэр хэмжээнд боломж бололцоогоо ашиглаж хамтран ажиллахыг хүсдэг. Гэтэл энэ бүхнийг буруугаар ойлгож нийгэмд сөрөг мэдээлэл тарааж  байгаад харамсч байна. Цаашдаа төрийн байгууллагын шийдвэр тогтоомжийг үл тоож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, удаа дараа зөрчил гаргасаар байгаа тохиолдолд тээвэрлэлтийн компаниудтай иргэд, зорчигчдын эрх ашгийн үүднээс хатуу хариуцлага тооцож ажиллана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
602501
15 эможи

ЗОЧИН
2019-04-29 14:20
ЕР НЬ БОЛ САР БҮР АЖ АХУЙН НЭГЖҮҮД ЧИНЬ ГЭРЭЭГЭЭ ДҮГНҮҮЛЭЭД АЖИЛЛАЖ БАЙГАА БИЗДЭЭ.ЭНД БИЧИЖ БАЙХААР GPS ГЭЖ ДЭЛГЭЦЭЭР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХУРДЫГ ХЯНАЖ ХАРААД СУУЖ БАЙХ ҮЕДЭЭ АВААР ОСОЛ ГАРГАЧИХ ВИИ ГЭЖ САНАА ЗОВЖ Л БАЙГАА БОЛ УТАСНУУДЫГ НЬ БҮГДИЙГ НЬ ЖАГСААЛТААР АВЧИХСАН БАС ТУХАЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДУГААРЫН ДОР ЯВЖ БАЙГАА ЖОЛООЧИЙН УТАС БИЧЭЭСТЭЙ БАЙХАД ТЭНД АЖИЛЛАЖ БАЙГАА АЖИЛТАН НЬ УТСААР ХЭЛЭЭД НЭГ УДАА САНУУЛААД ТАСЛАН ЗОГСООЖ БАЙХ ХЭРЭГТЭЙШДЭЭ. УДАА ДАРАА ГЭЖ ЯРИАД БАЙХ НЬ ӨӨРСДИЙНХӨӨ АЖЛЫГ ЯМАР БАЙГААГ Л БУСДАД ГАЙХУУЛААД ХАРИУЦЛАГАГҮЙ ЮМ БИЧЭЭД БАЙГААН БИШ ҮҮ
Зочин
2019-04-29 14:15
ТЭЭВРИЙН ТОГООНД БҮРЭН ЧАНАГДАЖ ЧАДААГҮЙ ҮЗЭЭГҮЙ ХҮМҮҮС Л ИНГЭЖ ЦААСАН ДЭЭРХ ЮМЫГ ХУУЛЖ ЯРИАД БАЙГААМДАА.АМЬДРАЛ БАЯН ШҮҮ. ӨНӨӨДӨР ДАРГА МЯНДАГТАН БАЙЛАА ГЭХЭД МАРГААШ ЧИ ХААЧИХАА МЭДЭХГҮЙ ОЙД ТӨӨРСӨН ЮМ ШИГ БОЛООД ИРЭХЛЭЭРЭЭ АМЬДРАЛ ЧИНЬ НЭЭРЭЭ ИЙМ ХЭЦҮҮ БАЙДАГ БИЛҮҮ.ГЭЭД МЭДРЭХ Ч ЮМ БИЛҮҮ. АЛИВАА ЮМЫГ ГАНЦ ӨНЦГӨӨС ЦААС ЯРИАД БАЙХААР АМЬДРАЛТАЙ ЮМ ЯРИХ ХЭРЭГТЭЙ Л ДЭЭ.УЛС ОРОН ТЭЭВЭРЧДЭЭС ХУРУУ ХУМСАА ХЭМЛЭН МАХ МАРИАГАА БАРААД БОР ЗҮРХЭЭРЭЭ АМЬДРААД ТӨРӨӨС ЮУ Ч ГУЙХГҮЙ ХАРИН Ч ТАТВАР ТАТААС ААР ДАРАГДААД МӨРӨӨРӨӨ АЖИЛЛААД ЯВЖ БАЙХАД ӨӨРСДИЙНХӨӨ ЗҮГЭЭС ШИРЭЭНИЙ АРААС ЮУ Ч ХАРААГҮЙ ҮЗЭЭГҮЙ БАЙЖ ХУДЛАА ДӨВЧИГНӨЖ ЯРИХ ХЭРЭГГҮЙ Л ДЭЭ ГЭЖ БОДОЖ БАЙНА.ТӨРИЙН ӨМНӨӨС ӨӨРИЙНХӨӨ ХИЙСЭН ЗҮЙЛИЙГ ЗӨВТГӨӨД НЭР БАРЬЖ ЯРИАД БАЙХ ЮМ .ДАРГА НАР ДООДЧУУЛЫГ ЯМАР НЭГЭН ЮУ Ч БИЧИГДЭЭГҮЙ ЦААСТАЙ АДИЛ ЭЛДЭВЭЭР ЗУРЖ БЭХ АСГАЖ БОЛДОГ ГЭЖ ДАРАМТАЛДАГ БАЙДЛАА БОЛИМООР ЮМ.ХОТЫН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ХОТ ХООРОНДЫН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ШААЛ ӨӨР ШҮҮ ДЭЭ. ХООРОНДОО АДИЛГҮЙ, ХОТ ДОТОР ХЭДЭН БУУДАЛ ЯВАХ, ОРОН НУТГИЙН ХООРОНД ХЭДЭН МЯНГАН КМ ЯВАХ 2 ЧИНЬ ТЭС ӨӨР АСУУДАЛ ҮҮНИЙГ ЯЛГАЖ САЛГАЖ БОДОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ.ЕР НЬ БОЛ ЭНЭ ДЭЭР ЯРИАД БАЙГАА ДУЛАМСҮРЭН ӨӨРӨӨ ХОТЫН ТЭЭВРИЙН ГАЗАРТ АЖИЛЛАЖ БАЙСАН УЧРААС ОНЦЛОГ БАЙДЛЫГ НЬ ТОДРУУЛЖ МЭДЭХГҮЙ БАЙНАЛДАА
Zochin
2019-04-27 00:05
Het ih neg talig barij ajillaj bgan bolu 2 vndsen kampaniud n tsagin achaalal daah bvren chadwartai
Зочин
2019-04-26 19:17
Энэ хүүхэн чинь жинхэнэ худалч гар ш дээ.мөнгө өгвөл л хөдөлдөг.тээврийнхэн бүгд мэднэ
Дорж
2019-04-24 17:41
Энэ Дуламсүрэн гэдэг яаг мэргэжлийн хүн мөн үү энэ ажилд ямар шалгуураар орвоо юун монополь вэ энэ 3 аан ийн 6 автобус өдөрт 80 130 зорчигдод үйлчилнэ trans def .mn гээд харж болдог .Энэ 3 ААН удаан оршин тогнож чадахуу за яахав зунийг бол өнгрөөх л байх мэргэжлийн бус шийдвэр гаргачийн буруугаас зорчигчдод эрсдэл учирвал эрхэм мэргэжилтэн та хариуцлага хүлээж чадах уу саяхан ЗТЯ УМХГ азарийн хамтарсан шалгалтаар Чингүн трасс гэдэг компани их эрэсдэлтэй гэдэг дүгнэлт гаргаснийг наад яриандаа яагаад ярьсангүй вэ эцэст нь ..
Дорж
2019-04-24 17:03
Дуламсүрэн гэдэг энэ эмэгтэй яаг энэ мэргэжлийн хүн мөн үү ямар шалгуураар энэ ажилд орвоо энэ салбарийг мэдэхгүй мэргэжлийн бус хүмүүсийн шийдвэр эргээд энэ салбараа татаж унагаж байгаа нь энэ.эдгээр гурван аж ахуйн нэгж гурвуулаа удаан оршин тогтнож чадахгүй учир нь өдөрт явдаг зургаан автобус нь нэг зуу орчим зорчигчдод л үилчилдэг гэхээр зуун ямаанд жаран ухна гэдэгл болоод байгаам даа энд юун монопль вэ гэтэл гэтэл АТҮТ ийн Дэлгэрнаран дарга нь 21 цаг гэж бас байгаа шүү гэж ярих жишээтэй
Зочин
2019-04-24 11:03
Хэдэн дааварсан хар хувийн хэвшлийн компанууд бн та нар хэрэглэлгчдийн наад захийн шаардлага хэрэгцээг хангачихаад ингэж гомдол мэдүүл чадахгүй бол төр та нарийг энэ мэтчилэн шахах болно.
Зочин
2019-04-24 10:59
Төр ажилаа хийж байна битгий ингэж амьдар энэ муулаад бга хүмүүст гэж хэлхэд та нарт харин асуудал бн! Цаг хугацаа ялгаад өгөх блгүйдээ
Зочин
2019-04-24 10:56
Хүнийг ёс зүйгүй гүтгэх хуультай шүү. Баримт байвал гаргаад ир үгүй бол шүүхрүү алхах хэрэг гарах нь таньд!!!
Доржсүрэн
2019-04-23 22:29
Сайн зүйлд саар их тулгардаг
Зочин
2019-04-23 14:45
Бид бас үйлчилгээ явуулж болдоггүй нийгэм үү ха байна тэр зах зээлийн шударга өрсөлдөөн
zochin
2019-04-21 21:13
Tahilt trans nertei kompani yavj baigaad osol gargaad geree in tsutslagdaad orond in chingun hurd trans nereer neree uurchilun ahiad orson hamgiin gol in ZTHYam MHEGazariin shalgaltaar Ih eresdeltei dugnegdsen kompaniig hucheer oruulj nuguu kompaniudiin erh ashigiig hundsund baigaa iumaa
нөхөрлөл зам хоршоо
2019-04-21 20:32
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын тээврийн хэлтэсийн тасгийн дарга Г.Дуламсүрэнгийн энэхүү ярилцлага нь нэг талыг барьсан буруу ташаа мэдээлэл өгч байгаад харамсаж байна. Манай хоршооны хувьд парк ашиглалт 20-30 хувьтай, суудал ашиглалт 65 хувьтай цагаа нэмэгдүүлэн ажиллах бүрэн боломжтой байхад шинээр цаг нэмэгдүүлж өөр компанид ашиг сонирхолын үүднээс хүчээр шийдэж өгсөнд харамсаж байна.
Zochin
2019-04-21 19:27
Erh medlee urvuulan ashiglaj.Zuvhun neg kampanii erh ashgiin tuluu ajillaj olon hunii amidrald gain bolj bgaa huuhen
zochin
2019-04-21 16:42
zov monopol bolson 2kompanuudiig bolih hetegtei zo shuu amjilt
Zochin
2019-04-21 15:56
Ene huuhen huviin erh ashgiin toloo ajildag buhniig mongoor hardag nohor bainlee zailuulah baih
зочин
2019-04-21 07:21
Маш зөв ярьсан байна.Монополь хэдэн даварсан компаниуд байгаа юм.Болохгүй бол гэрээг нь цуцлах хэрэгтэй ш тэ.Өөр компани оруулах хэрэгтэй.
vji
2019-04-21 01:21
Amjilt husie
keyboard_arrow_up