Хорих байгууллагын сэтгэл зүйчдийг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа

2019 оны 4 сарын 19

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, байгууллагуудын сэтгэл зүйчдийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ял эдлүүлэх ажиллагаан дахь сэтгэл зүйчдийн оролцоо, манлайлах ур чадварыг нэмэгдүүлэх мэргэшүүлэх  сургалтыг 2019 оны 04 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгууллаа.

 

Энэ удаагийн сургалтыг “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв”, “IDLO олон улсын байгууллага”, “Донтолтоос эдгээх сургалт зөвөлгөөний институт”,” МУИС-ийн “Нийгмийн ажлын танхим”, “Сэтгэл судлалын үндэсний төв”, “Ногоон цас” төрийн бус байгууллагатай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг өөрчлөх арга зүй”, “Хэвийн бус зан байдлын арга зүй”, “Архинд донтогчдод сэтгэл зүйн зөвлөгөө өгөх” зэрэг сэдвээр мэдлэг мэдээлэл олгожээ. 

Сургалтад 23 сэтгэл зүйч хамрагдаж, өөрсдийн үйл ажиллагааны онцлог, арга барилын талаар харилцан туршлага солилцож, цаашдын үйл ажиллагааныхаа бодлого, чиглэлийг тодорхойлсон ач холбогдолтой сургалт болсон байна

  Хорих байгууллагын сэтгэл зүйчид хорих ял эдлэгсдийн сэтгэл зүйн тэнцвэртэй байдлыг хангах зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээг үзүүлдэг байна. Мөн сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх тусгайлан тохижуулсан өрөө,  танхим хорих анги бүрт байдаг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602493
4 эможи

keyboard_arrow_up