Мах шарж идэх гээд гал түймэр тавьсан хоёр оюутанд 13 сая еврогийн торгууль тавьжээ

2019 оны 4 сарын 19

Шатаасан нийт талбайн квадрат метр тутмыг тооцоолон мөнгөн төлбөр тогтоожээ.
Италийн Комо мужид 22 настай хоёр оюутан ойн түймэр гаргасан учир сая сая ам.долларын торгууль төлжээ. Энэ тухай BBC мэдээллээ.

Гал түймрийн хэрэг 2018 оны 12-р сарын 30-нд болсон байна. Гал түймэр хэдэн өдөр асч, 1000 орчим га газрыг шатаасан. Хууль сахиулагчид хоёр залуу амарч байсан ойн талбайгаас гал тархсаныг олж мэджээ. Тэд мах шарж идэхээр нүүрсээр гал түлсэн нь үүний шалтгаан болжээ.

Оюутнуудыг буруутгаж, 13,5 сая еврогоор торгох шийдвэр гаргажээ. Энэ нь шатсан ойн талбайн метр тутамд хуулиар тогтоосон торгуулийн хэм хэмжээгээр тооцоолон гаргасан аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602481
1 эможи

keyboard_arrow_up