БОЛГООМЖИЛ: 9911, 8811-тэй дугаар авна хэмээн хуурамч зараар залилжээ

2019 оны 4 сарын 19

Arslan.mn

Манай Улсад нийтийн цахим сүлжээний хэрэглээ нэмэгдсэнтэй холбогдон интернет орчинд “диплом гаргаж өгнө” гэж зар байрлуулах, 9911, 8811-тэй дугаар авна гэх зарын дагуу тухайн зар байрлуулсан хүнтэй утсаар ярих, дурын дугаарыг сонгон залгаж “Солонгос Улсаас карго ирсэн” гэх зэргээр ярьж бусдын данс ашиглан 54 удаагийн үйлдэлээр нийт 36,741,550 төрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдэж, шалгагдаж байна.

Хохирогч нар утсаар ярьсан хүний үгэнд итгэн, тухайн хүнтэй биечлэн уулзахгүйгээр зөвхөн утсаар ярьсан үгэнд итгэн мөнгөө шилжүүлсэн тохиолдол их байгаа нь тогтоогдоод байна.  Гэмт этгээд хохирогч нараас мөнгө шилжүүлэн авахдаа үл таних хүнээс дансаар чинь яаралтай мөнгө авах хэрэгтэй байна, аав, ээжийн эм, тарианы мөнгийг яаралтай шилжүүлэн авах хэрэгтэй байна гэж хуурч бусдын данс ашиглан мөнгө шилжүүлэн авч байсан.

Мөн “ногоон паспорт гаргаж өгнө”, “Хөдөлмөрийн яаманд ажилдаг ажилтан гэрээгээр гаргана, виз гаргаж өгнө”, “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт ажилдаг тендер авч өгнө” гэх зэргээр ярьж урьдчилгаа мөнгө, тендерийн баталгааны мөнгө хэрэгтэй гэх зэргээр ярьж материал болон мөнгийг бэлнээр болон бусдын данс ашиглан авч залилсан хэрэг гарсан.

Хохирогч нар тухайн төрийн байгууллага дээр очин санал болгосон ажил үйлчилгээ нь бодитой эсэхийг лавлаж, шалгахгүйгээр хувь хүний үгэнд итгэн мөнгөө өгсөн байна.

Таны фэйсбүүк, имэйл хаягаар таны ойр дотны хүний хаягаас мөнгөний яаралтай хэрэг болсон, эмчилгээ хийлгэх шаардлагтай гэх мэтээр янз бүрийн шалтгаан бичиж мөнгөний туслалцаа үзүүлэхийг хүссэн захидал ирвэл уг мэдээдлэлд автахгүйгээр тухайн хүнтэй заавал холбоо тогтоож биечлэн уулзах, утсаар ярих зэргээр холбогдож мэдээллийг баталгаажуулах шаардлагатай.

Иргэдэд сэрэмжлүүлэхэд гэмт этгээдийн санал болгосон ажил, үйлчилгээ нь бодитой эсэхийг холбогдох байгууллага дээр нь хариуцсан албан тушаалтантай  уулзан үнэн бодит мэдээллийг авч байх шаардлагатай. Мөн таны руу аль нэг төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтаны нэр барьж санал тавьсан  төдийд мөнгө шилжүүлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Эх сурвалж: ЦЕГ- УСХ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
602463
1 эможи

H
2019-04-19 12:14
Ugaasaa ene utasnii dugaar unetei huuli busaar avch bgaa humuus neg l udur dugaar chini yamarch hereggui too bno shuu alt bish uchiraas bolgoomjtoi bgaarai
Хуулийн ажилтан
2019-04-19 11:46
Наад захын ёс зүйтэй хүн залилан мэхлэх ажил хийдэггүй юм, байгалиас заяасан луйварчин цустай хүн хийнэ шүү, энгийн хүн чаддаг ажил биш
Иргэн
2019-04-19 11:40
Залилан хийж байгаа хүмүүсийн ихэнх нь судалгаагаар эцэг эх өвөг дээдэс нь луйвар хийж байсан удамтай байдаг юм, тэр хүмүүс их гоё уран цэцэн үгтэй, ширэн нүүртэй хүн төрөхтэй адгуус гэсэн үг
keyboard_arrow_up