Никель Ганбаатай холбоотой хар тамхины хэргийн материалд хавсаргасан нотлох баримтууд алдагдаагүй

2019 оны 4 сарын 18

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн Нэгдүгээр хэлтээс “2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 19 дүгээр байрны гадна зогсоол дээр ....... УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3 залуу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар хадгалсан, хэрэглэсэн” гэх хэрэг бүртгэлтийн хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх гарын Мөрдөн шалгах хэлтэс 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нь хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэхүү хэрэг бүртгэлтийн хэргийг Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлэх явцад “Хэргийн материалд хавсаргасан байсан нотлох баримтууд алдагдсан” гэсэн нь худал мэдээлэл болно. Харин энэхүү хэрэг бүртгэлтийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа 3 этгээдийг баривчлах явцад дээрх этгээдүүд нь нотлох баримтаа устгах үйлдэл хийснийг дуудлагаар очсон тус дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид таслан зогсоож эд мөрийн баримтыг бэхжүүлэх, хураан авах үйл ажиллагаа явуулсан. Дээрх хэрэг бүртгэлтийн хэрэгт эд мөрийн баримт болон биолигийн дээжинд дахин шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон ба Прокурорын хяналтан дор мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602435
2 эможи

эрдэнээ
2019-04-21 07:03
хуулийг маш чанга болгох хэрэгтэй одоо бүр эр эм гэхгүй хүүхэд уруу татаж байгаа нь аюул удвал улс мөхнө шүүү
Enhee
2019-04-19 15:52
Nasaar ni horibol taarna.ihebchlen urlagiinhan ilvv hereglej bgaa.
Bat
2019-04-19 09:07
Xar tamhiig odoo l darj avahgui bol Mongol balrana shu
Зочин
2019-04-19 06:49
Ялын бодлого чангатгах хэрэгтэй сүүлдээ бидэнд дийлдэхээ болино шүү хамгийн аймшиг нь хэнийг ч дайрч болох аюул шүү
Зочииргэнн
2019-04-19 06:47
Ялын бодлого чангатгах хэрэгтэй бна
Иргэн
2019-04-18 16:39
Хар тамхины хэргиин ялыг чангатгаааааа
keyboard_arrow_up