Засгийн газар байгальд халтай хууль батлах гэж байна хэмээн ТББ-ууд эсэргүүцэв
УИХ-ын маргаашийн чуулганаар Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх юм. Үүнтэй холбоотойгоор Байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг ТББ-ууд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл хийлээ.
Тэд мэдээллийнхээ үеэр "ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг 50-60 хувь бууруулах гэж буйг эсэргүүцэж байна. Засгийн газар байгальд халтай хууль батлах гэж байна хэмээн мэдэгдлээ.
Өнөөдрийн байдлаар Монгол орны усны нөөц ямар байдалтай байгааг, усны бохирдлын түвшин ямар хүнд буйг бид бүгд мэднэ. Усны нөөц маш багатай гэж тооцогддог манай улс усныхаа нөөцөд ийм хайр гамгүй, зохисгүй хандаж, усаа бохирдуулчихаад төлж буй төлбөр нь бага хэмжээтэй байгаад бид төр засгийн байгууллагууд анхаарал хандуулж, хуулийн хариуцлагыг чангатгах ёстой гэж тэд үзэж байгаа аж.









