Жинхэнэ гамшиг болчихоод байхад БЭЛЭН БАЙДАЛ шалгана гэж СҮРЖИГНЭХ хэрэг байна уу

2019 оны 4 сарын 17

Arslan.mn

Төр иргэдийнхээ амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангаж чадахгүй байгаагийн жишээтэй бид өдөр бүр нүүр тулах болсон.  Газар хөдлөлт, үер, гал түймрээс илүү төрийн байгууллагуудад буй хүнд суртал, хариуцлагагүй байдал, хоосон сүржигнэл, тархи угаалт гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгээ хэд хэдэн тод жишээ харуулсан. 

Тухайлбал, 

Нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан өчигдөр Онцгой байдлын ерөнхий газраас Төрийн ордонд ажилладаг төрийн албан хаагчдад сургуулийн талаар  мэдээлэл өгсөн билээ. Гэтэл өчигдөр мөн тэр цагт Төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн сайхан залуу алтан амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Жинхэнэ гамшиг нь тэнд болчихоод байхад гамшгийн бэлэн байдал шалгана гэж сүржигнэх хэрэг байгаа ч юм уу даа. Энэ нөхцөлд бид иргэдээ өдөр бүр гамшгийн нөхцөл байдалд амьдруулж байж бэлэн байдлыг нь шалгана гэдэг нэг л буруу мэт. 

Төв цэвэрлэх байгууламжид болсон золгүй явдлыг үйлдвэрлэлийн осол гэдгийг хүлээн зөвшөөрчихсөн.Тэгвэл үйлдвэрлэлийн осол гарахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженерүүд нь юу хийж байсан  вэ гэдэг асуудал гараад ирнэ. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөн чухал царайлан очсон дарга нарын амнаас унасан үг иймэрхүү дүгнэлтэд хүргэж байна.

Харин энэ  гамшгийн бэлэн байдлын иж бүрэн сургуулилалт хийнэ гэж өчнөөн мөнгө, цаг үрж, олон хүнийг залхааж байхын оронд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг хариуцсан байгууллага, албан тушаалтан, мэргэжилтнүүд нь дор дороо ажлаа сайн хийж, байх ёстой газрдаа баймаар юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
602379
2 эможи

Уншигч
2019-04-19 23:13
Гамшиг осол болоход иргэдүүд ямарч мэдлэггүй байгаа тул энэхүү сургууллалтийг хийх нь зөв
Zochin
2019-04-17 14:42
Unen shuu oorsdin ni dadlagajuul mergejln hun baihgui uls toroor tomilogdson ereever huraavrin tsugluulga yugaa hiihin tsoohon mergejlin avragch guitsetgeh ajiltan uls toroor tomilogdson tsergin tsol gutaasan duuren hurandaa bugdii ni zailuul mergejsen hoino ni dadlaga hiilge
зочин
2019-04-17 12:49
Гамшгийн иж бүрэн сургуулалт хийх нь зөв ш дээ. Хэрвээ ямар нэгэн байдлаар газар хөдөлвөл та ямар арга хэмжээ авахаа мэдэж байгаа юм уу. Газар хөдлөхгүй гэхийн баталгаа байхгүй ш дээ. Үйлдвэрийн осолд яахаараа ОБГазрын хүмүүс буруутай гэж, тэр үйлдвэрийн хөдөлмөр хамгааллын инженер гэж хүн цалин авч байгаа биз дээ. Бид бурууг хайх болохоороо ОБГазрын хүмүүст буруугаа тохдогоо болих хэрэгтэй. Тэд нар чинь бидний амь насны төлөө тангараг өргөсөн эрчүүд
T
2019-04-17 11:56
Ingej ih hurungu urgui zarj ajil hiisen ner zuuj bhaar uur yumand zartsuul hkih yumaa olj yadah yum baishin barilgaa chanartai bariul muu barisan bol huleej avahgui bai
зочин
2019-04-17 11:48
Энэ ОБГ гэж хийх ажлаа олж ядсан ААН-н үндсэн ажил хийлгэхгүй баахан хэрэгтэй хэрэггүй юм шаардсан ажлын садаа болсон ажил их хийж байнаа. ААН-д их дарамттай юм бол хуулиар далайлган торгоно шийтгэнэ л гэх юм ингэж сүржигнэж байхаар яг одоо гамшиг болоод 4 хүний амь эрсдчихээр байхад үхсэндээ дуугүй байгаад байгаа юм. Тэгээд дарга нар нь ААН байгууллага дээр ирчихээд цэргүүдээ загнаж байгаа юм шиг дээрэлхүү зандарч дарамтлана. Гүзээгээ унжуулсан юмнууд их томоо
keyboard_arrow_up