Ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна

2019 оны 4 сарын 17

Arslan.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 16-21-ний өдрүүдэд Монгол орны нийт нутгаар салхины хурд 18-20 м/с, зарим тохиолдолд 24м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.

Мөн монгол орны нийт нутгаар хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Иймд иргэд, малчид, тариаланчид, ой, хээрийн бүсэд зорчин явагсад:

-Автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,

-Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх,

-Ил задгай гал түлэхгүй байх,

-Асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах,

-Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх,

-Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах, 

-Түймэр унтраах шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн гал түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602354
0 эможи

keyboard_arrow_up