ФОТО: Дэлхийн стандартын дагуу баригдах “МӨСӨН ӨРГӨӨ“

2019 оны 4 сарын 16

Arslan.mn

Дэлхийн стандартад нийцсэн иж бүрэн цогцолбор "Мөсөн өргөө" спортын ордныг Шинэ Яармаг хороололд барихаар шавыг нь тавиад байна.

“Мөсөн өргөө” ордонд хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг багийн болон ганцаарчилсан спортын төрлүүд, соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой

Тус ордон нь 2,600 хүний суудалтай бөгөөд урлаг, уран сайхны тоглолтод зориулсан дуу авиа, гэрэлтүүлгийн орчин цагийн шаардлагад нийцсэн иж бүрэн төхөөрөмжөөр тоноглогдох юм байна.

Энэхүү ордон нь олимпын стандартаар буюу 60х30 хэмжээтэй, 12.7 мянган м.кв талбайтай байх бөгөөд 15 сая ам.долларын өртөгтэй. Барилга угсралтын ажил 2020 оны 7 дугаар сард дуусах юм.

Шинэ ордонд 2020 оны наймдугаар сард болох “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын их наадмын уран сайхны гимнастик, ширээний теннис, таэквондогийн тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602335
1 эможи

keyboard_arrow_up