3D принтерээр анх удаа амьд зүрх хэвлэжээ

2019 оны 4 сарын 16
Израил улсын Тель-Авивын их сургуулийн судлаачид хүний эд эснээс бүрдсэн амьд зүрхийг дэлхийд анх удаа 3D принтерээр хэвлэлээ гэж тус их сургуулийн хэвлэлийн алба мэдээлжээ.

"Цохилж буй амьд зүрх хэвлэхийн тулд өвчтөнөөс авсан хүний эд эстэй хамт 3D принтерийг ашиглах үйл явцыг Тель-Авивын их сургуулийн лабораторийн эрхлэгч, профессор Тал Двир даваа гарагт танилцуулж, дэлхийн анагаах ухаанд эргэлт хийв” гэж мэдээлэлд дурдсан байна.  

Туршилтын хүрээнд хэдэн арван зүрх хэвлэн гаргасан бөгөөд үйл ажиллагааг нь шалгахын тулд амьтанд шилжүүлэн суулгах гэнэ. Зүрхний хэмжээ яг л туулайн зүрх шиг 2.5 см орчим аж. Принтер нэг зүрхийг гурван цаг 30 минут орчим хугацаанд хэвлэн гаргажээ.

Энэхүү судалгаа нь өвчтөн шилжүүлэн суулгах эрхтнээ хүлээх эсвэл бие организм нь эрхтнээ үл хүлээн авахаас урьдчилан сэргийлэх эм хэрэглэх шаардлагагүй болох замыг нээж өгнө гэж эрдэмтэд мэдэгджээ. Өвчтөн бүрд тохирох эрхтнүүдийг ойрын 10 жилийн хугацаанд хүний эд, эсийн тусламжтайгаар гарган авах боломжтой болно.

24news.mn

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602333
0 эможи

keyboard_arrow_up