Шадивланд гарсан галыг бүрэн унтраахаар ажиллаж байна
2019 оны 4 сарын 15
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зусланд шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 12:00 цагт иржээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74, 34, 10, 63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Түймрийн улмаас 6 айлын зуслангийн байшин шатаж байсан бөгөөд галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









602277
0 эможи
Zochin
2019-04-15 13:56
Naad haviar chini dandaa ergvv hvmvvs amidardag yma da
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс