Нөөцийн махыг өнөөдрөөс худалдаална

2019 оны 4 сарын 15

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Махны үнийг тогтворжуулах зорилгоор хаврын улиралд нөөцийн мах худалдаанд гаргадаг. Энэ онд 4000 гаруй тонн мах бэлтгэж, нөөцөлжээ. Уг махыг өнөөдөрөөс /2019.4.15/ эхлэн борлуулах юм байна. Махны жижиглэнгийн үнэ үхрийнх нэг килограмм нь 7200, хониных 6000, ямааных 5500 төгрөг байх аж. Албан ёсны нөөцийн махыг 2-3 килограммаар савлаж, “Мах сүүний анхдугаар аян” гэж шошголох юм байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам энэ жилийн нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээг хангах зорилгоор 12 мянган тонн мах нөөцлөхөөр төлөвлөж, хөнгөлөлттэй зээлд 4.6 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэвч аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцоогүй бөгөөд мах бэлтгэх гуравхан аж ахуйн нэгж оролцож, 4000 тонн мах л бэлтгэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602265
0 эможи

keyboard_arrow_up