Хар тамхи хэрэглэсэн 10 гаруй иргэнийг баривчилжээ
2019 оны 4 сарын 15
Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө хар тамхи хэрэглэсэн бүлэг этгээдийг саатууллаа.
Хэргийг тодруулбал, тус дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хууль бус мөрийтэй тоглоомын газарт тагнуулын байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа явуулж мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн 10 гаруй иргэнийг саатууллаа. Хэргийн газраас их хэмжээний хар тамхи, мансууруулах төрлийн бодис илрүүлжээ. Мөн ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт энэ оны эхний улирлын байдлаар 67 гэмт хэрэгт 130 хүн шалгагджээ. Үүнийг насны байдлаар авч үзвэл 18-35 хүртэлх насныхан дийлэнх нь байсан аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?




1


1



602264
2 эможи
Ахмад СХД
2019-04-15 13:54
Монгол улс хар тамхитай тэмцэх хуулиа БНХАУ -шиг чангатгахгүй бол хайран залуус минь ,хууль нь чанга байвал дараагийн залуусд тус нэмэр болно шүү дээ та минь
Цэдэн
2019-04-15 11:53
Монгол улс хар тамхины хуулийг чангатгаж өгөхгүй бол улам ихсэж тахал мэт тарж байна, Энэ хуулийг санаатай юу санамсаргүй юу ингэж сул байлгаж байгаа нь (аль улсын бодлого вэ? ??)
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс