Г.Алтанд залилангийн хэрэг нээсэн үү?

2019 оны 4 сарын 15

Arslan.mn

“Капитал” банк татан буугдаж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгө, харилцагч нарын хадгаламжтай холбоотой шуугиан дэгдээд байна. Энэ шуугианы дунд “Алтжин”-гийн Г.Алтан гэдэг нэр бас л яваа. Тэрээр “Капитал”  банкинд 84 тэрбум төгрөгийн хадгаламж эзэмшигч байжээ. Банкны дампуурлын дараа Г.Алтан “Бусдын адил хүнд байдалд орлоо” гэдгээ мэдэгдсэн байдаг.
 
Гэвч тэрээр энэ удаагийн дампуурлаас хохиролгүй үлдэх арга сүвэгчилсэн байж магадгүй байна. Санаж байгаа бол 20-оод хоногийн өмнө “Алтжин Бөмбөгөр” худалдааны төв дээр иргэдийн иргэний үнэмлэхийг хурааж, тодорхой хувь өгч байгаа талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүнийг зарим хүн Г.Алтантай холбож байсан нь үнэн. Тэгвэл Г.Алтан “Капитал” банкны нэр дээрх 84 тэрбумын хадгаламжаа тарааж, 4200 иргэний нэр дээр 20 орчим сая төгрөгөөр байршуулсан байж магадгүй болчихлоо. Хэрэв тийм бол Г.Алтан “Капитал” банкны дампуурлыг тэр үеэс л мэдсэн байж таарах нь.
 
Энэ нь 84 тэрбумын хадгаламжтай Г.Алтангийн хувьд ашигтай хувилбар. Учир нь банк дампуурлаа гэхэд 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай иргэдийг даатгалаас хохиролгүй болгодог. Харин түүнээс дээш хадгаламжтай бол асуудал нэлээд бүрхэг. Банкны хувь эзэмшигчдээс хадгаламжийн мөнгөө нэхэмжлэх дүрэмтэй ч үүнтэй холбогдох эрсдэлийг хадгаламж эзэмшигч өөрөө үүрдэг байна. Тэгэхээр Г.Алтан энэ бүхнийг анхнаасаа тооцоолж, мөнгөө авч үлдэх гэж нэлээдгүй хүчин чармайлт гаргасан бололтой юм. Монголбанкны гаргасан мэдэгдэлд “Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 99.5 хувь нь алдагдлаас бүрэн хамгаалагдсан” гэдгийг дурджээ. Энэ нь  хадгаламж эзэмшигчид бараг бүгдээрээ алдагдал хүлээхгүй, 100 хувь даатгалаас мөнгөн хөрөнгөө гаргуулах боломжтой гэсэн үг. Энэ дотор Г.Алтангийн 84 тэрбум төгрөг хамгаалагдаад орчихсон л яваа бололтой байна.
 
Тэгвэл Г.Алтанд энэ хэрэгтэй холбоотойгоор залингийн хэрэг нээсэн гэх мэдээлэл ч байна. Хэрэв Г.Алтан ийм арга хэрэглэж, “Капитал” банкны дампуурлаас хуурай үлдэж байгаа бол энэ гэмт хэргийн чанартай болж магадгүй гэдгийг эх сурвалж хэлж байна. Банкны дампуурлыг хэд хоногийн өмнөөс мэдэж, бэлтгэж эхэлсэн. Хэнээс хаанаас мэдээлэл авсан, иргэдтэй ямар гэрээ, хэлцэл хийж, мөнгөө байршуулсан гээд шалгах асуудал олон гарах нь ээ.

Т.САЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
602253
3 эможи

88% hohirson mungun dun
2019-04-21 08:37
Ta buhen 99.5% n 20 say hurtleh mungu avj bga mungun dunii huvid 88% n ersdeld bga talaar olj niitlel bicheerei. 99.5 % gedeg n burii medeelel Niit mungun tulburiin 88% n hohirold orson bn
Mungunii bicheech nar bolitsgoo
2019-04-15 16:03
Undarmaagiin zahialgaar bitgii bicheed bai
Зочин
2019-04-15 12:34
Капитал банкны 20-н саяаас дээш мөнгөн хадгаламжийг улс төрчид дашин шоог болгох байхаа
Эдийн засагч
2019-04-15 12:21
Хадгаламж эзэмшигчд та бүхэн Капитал банкны 20-н сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийг хохиролгүй болгох үйл ажиллагаа ажиглаж дараа нь бусад банкуудад хадгаламж эзэмшигчдид мөнгөө яаах талаар тодорхой шийдвэр гаргаарай
Зочин
2019-04-15 09:21
Аймаар шир шаацсан пистакууд юм даа
keyboard_arrow_up