НӨАТ: 50 сая төгрөгийн нэг азтан тодров

2019 оны 4 сарын 15

Arslan.mn

НӨАТ-ын урамшууллын 2019 оны гуравдугаар сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр 18:45 цагт орон даяар шууд явагдлаа.

Тохиролд 2019 оны гуравдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулав. 

Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30,000 төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100,000 төгрөг хожих эрх авна. Хэрэв таван орон таарвал 1.0 сая, зургаан орон 5.0 сая, долоон орон 10.0 сая, найман орон таарвал 50.0 сая төгрөг хожих юм.

Энэ удаагийн тохирлоор 25943868 дугаартай найман орон бүхий азын дугаар бүрдүүлснээс   30 мянган төгрөгийн азтан 23,507, 100 мянган төгрөгийн азтан 2,326, 1.0 сая төгрөгийн азтан 206, 5.0 сая төгрөгийн азтан 25, 10.0 сая төгрөгийн азтан 1, 50 сая төгрөгийн азтан тус 1 тус тодорлоо.

Харин супер шагналын дугаар 88590813 байсан боловч 70 сая төгрөгийн азтан тодорсонгүй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
2
ouch an post
2
confuse an post
angry an post
3
602250
12 эможи

keyboard_arrow_up