“Мөсөн өргөө“- Өвлийн спортын ордон 16 сарын дараа сүндэрлэнэ
Монголд анх удаа дэлхийн стандартын "Мөсөн өргөө" ордны шав тавих ёслол болж байна.
"Мөсөн өргөө" нь Буянт-Ухаа-2 хорооллын замын эсрэг талд Шинэ яармаг хороололд баригдах юм.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож байна. Энэхүү "Мөсөн өргөө"-г үндэсний томоохон компаниуд болох МАК, "Ачит Ихт" зэрэг компаниудын дэмжлэгтэйгээр байгуулах гэж байгаа билээ.
Энэхүү “Мөсөн өргөө” ордон нь:
- - Хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг багийн болон ганцаарчилсан спортын төрлүүд
- - Мөн соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой.
Тус ордон нь 2600 хүний суудалтай бөгөөд урлаг, уран сайхны тоглолтод зориулсан дуу авиа, гэрэлтүүлгийн орчин цагийн шаардлагад нийцсэн иж бүрэн төхөөрөмжөөр тоноглогдох юм байна.
Монголын үе үеийн хүүхэд залуусын хүсэл мөрөөдөл болсон тус ордны газар шороо, суурийн ажил ийнхүү албан ёсоор өнөөдөр эхэллээ. Барилга угсралтын ажил 2020 оны 7 дугаар сард дуусах ба мөн оны 8 дугаар сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын их наадмын уран сайхны гимнастик, ширээний теннис, таэквондогийн тэмцээнийг тус ордонд зохион байгуулахаар төлөвлөсөн гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа.
Эх сурвалж: Ulaanbaatar.mn
|









