Богд-Ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

2019 оны 4 сарын 14

Arslan.mn

Дархан цаазат Богдхан ууланд  түймэр гарсан дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт 11:17 цагт ирсэн бөгөөд Богд Уулын Соёмботой ууланд шар өвс шатаасны улмаас түймэр гарчээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65, 26, 29, 18, 34 дүгээр анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 65 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр ажилласан.

Түймрийг 12:40 цагт  цурманд оруулж, шуурхай ажилласны үр дүнд богино хугацаанд бүрэн унтрааж чадлаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602242
0 эможи

keyboard_arrow_up