НӨАТ-ийн сугалааны тохирол маргааш явагдана
2019 оны 4 сарын 13
НӨАТ-ын урамшууллын ээлжит тохирол дөрөвдүгээр сарын 14 буюу ням гарагт "Боловсрол" телевизээр шууд явагдана.
Иргэд 2019 оны гуравдугаар сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 23:59 цагаас өмнө бүртгүүлэх ёстой юм.
Цахим төлбөрийн баримт системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохиролын супер шагнал 70 сая төгрөг байх аж.
Эх сурвалж: olloo.mn
|

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









1
602237
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс