СУДАЛГАА: Шүүгчийн сонгон шалгаруулалт ШУДАРГА байж ЧАДАХГҮЙ байна

2019 оны 4 сарын 12

Arslan.mn

"Шүүгчийн хараат бус байдлын баталгаа-Шүүхийн томилгоо" сэдэвт хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм форумд болж байна.

"Оюуны инноваци" төвөөс шүүгчийн хараат бус байдлын судалгаа явуулжээ. Судалгаанд 280 гаруй шүүгч хамрагдсан бөгөөд судалгааны үр дүнд шүүгчийг сонгон шалгаруулах, томлохтой холбоотой санал зөвлөмжүүдийг гаргасан байна.
Өнөөдөр хэрэгжиж буй шүүгчийн сонгон шалгаруулалт төдийлөн үр дүнтэй, шударга байж чадахгүй байна гэж үзэж байна. Тухайлбал, шүүгч сонгон шалгаруулах хэлэлцүүлэг нь хаалттай, олон нийтэд мэдээлдэг цахим хуудас дээрээ мэдээллээ тавьдаггүй гэх мэт олон зөрчил гардаг. Тиймээс судалгаанд оролцсон шүүгчдийн дийлэнх хувь нь шүүгчийг сонгон шалгаруулдаг ШEЗ-ийн гишүүдийг eрөнхийлөгч томилж байгаа нь хараат бус байдлыг алдагдуулж байна гэж үзсэн байна.

Arslan.mn

Мөн ШEЗ-ийн гишүүдийн тоо цөөн учир тоог нэмэх. ШEЗ-ийн гишүүнд Хуульзүйн сайдын буюу улс төрийн албан тушаалтны санал ордог нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж байна гэж үзсэн байна.
Тиймээс дараах хэд хэдэн зөвлөмжийг гаргажээ. Үүнд:

  • ШEЗ-ийн гишүүдийг eрөнхийлөгч томилохыг хүчингүй болгох
  • ШEЗ-ийн гишүүдийн тоог нэмэгдүүлэх
  • Шүүгчид нэр дэвшигчдийг үнэлэх сонгон шалгаруулалтыг боловсронгуй болгох
  • ШEЗ дээр нэр дэвшигчтэй ярилцлага хийж, хамгийн өндөр оноо авсан гурван хүнтэй ярилцлах
  • ШEЗ-ийн шүүгчийг томилох, чөлөөлөөх, огцруулах хураллаан ил байх зэрэг зөвлөмжүүд гаргажээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602213
0 эможи

Иргэн
2019-04-12 22:03
Шүүх худлаа шалгаруулалт нь хулхи хулхиуд нь авлигач
Зочин
2019-04-12 20:14
СЭГСГЭР ГУАЙ ОЛОН ЮМ БИТГИЙ ДОНГСООД БАЙ ЧИНИЙ ҮЕ ӨНГӨРСӨН
Зочин
2019-04-12 20:14
СЭГСГЭР ГУАЙ ОЛОН ЮМ БИТГИЙ ДОНГСООД БАЙ ЧИНИЙ ҮЕ ӨНГӨРСӨН
keyboard_arrow_up