ЗУМБА ФИТНЕСЭЭР 800 –ААД ХҮН ДАВАЛГААЛЛАА
Өнгөрсөн Бямба гариг буюу 3 сарын 30 –нд Crocus Event Hall-д эрүүл мэндийн томоохон арга хэмжээ болох ЗУМБА Парти нижгэр болж өнгөрлөө.Тус арга хэмжээнд 800 гаруй хүмүүс хүрэлцэн ирж Зумба партины эрч хүч, гайхамшигийг мэдэрч эрүүл идэвхтэй амьдралын хэв маягт нэгдсэн байна. Энэхүү арга хэмжээг Монголын Зумба фитнесийн холбоо Голден Жим фитнес клуб хамтран жил бүр 2-3 удаа тогтмол зохион байгуулдагаас энэ жил Голден жим фитнес клубын 10 жилийн ойн баярыг тохиолдуулж илүү цар хүрээтэй олон хүмүүсийг хамруулж зумба фитнесийн ач холбогдолыг таниулан сурталчлах зорилгоор зохион байгуулсан байна. Зумба фитнесийн онцлог нь “Хөгжилтэй зугаатай аргаар тураах хөтөлбөр” нэршлээрээ олон улсад алдартай хөтөлбөр бөгөөд сүүлийн үед Холливуудийн одууд Shakira,Jennifer Lopez,Beyonce гэх мэт алдартнууд өдөр тутамдаа Зумба фитнесээр хичээллэж бие галбиртаа анхаарч байгаа гэнэ.
Тус арга хэмжээнд эрүүл амьдралын хэв маяг,хөдөлгөөнийг эрхэмлэгч олон байгууллагууд хамтран ажиллаж Зумба партны ерөнхий ивээн тэтгэгчээр “МОНОС ФАРМ ТРЭЙД- ТУРБОСЛИМ” бүтээгдэхүүн ажилласан байна.
МЗФХолбооны дараагийн том арга хэмжээ нь зуны дэлгэр цагуудад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран гадаа талбайн цэвэр агаарт олон хүмүүсийг хамруулсан Зумба өдөрлөгүүдийг зохион байгуулж энэ оны 10 сард ХӨСҮТ-тэй хамтран “Зумба Пинк Парти” буюу олон улсын хөхний хорт хавдрын эсрэг өдрийг хүмүүнлэгийн үйлс болгон тэмдэглэн өнгөрүүлэнэ гэдгийг МЗФХолбооны тэргүүн Ө.Долгормаа онцолжээ.
Дашрамд сонирхуулхад МЗФХ нь Зумба багш бэлтгэх сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг ба хөдөө орон нутгуудаас олон арван багш нар Зумба фитнесийн багшаар төгсөн гарч олон сайхан Зумба фитнесийн клубүүд үүд аалгаа нээсээр байгаа юм байна. Энэ хаврын эхний багш бэлтгэх сургалт нь 4 сарын 15 –аас эхлэхээр бүртгэлээ авч эхэлсэн байна.









