“Babybio” нэмэлт тэжээл эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байна

2019 оны 4 сарын 10

Arslan.mn

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн урд талд байрлах Ноён трейд төвийн 1 дүгээр давхарт байрлах Монос Улаанбаатар ХХК-ийн Монос ХӨСҮТ-18 эмийн сангийн салбарт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус эмийн сангийн салбарт худалдаалж буй Франц улсад үйлдвэрлэсэн 90 гр савлагаатай 6+ сартай хүүхдэд зориулсан, АS2342, 12:12, 22-08-2019 хэрэглэж дуусах хугацаатай, 3288131540092 цувралын дугаартай Babybio нэрийн бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй худалдаанд гаргасан нь хүнсний бүтээгдэхүүнд тавих эрүүл ахуйн шаардлагыг хангасан эсэхийг тодорхойлж чадахгүй байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд бүтээгдэхүүнээс дээж авч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Төв лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Шалгалт үргэлжилж байна.

Arslan.mn

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
602130
2 эможи

keyboard_arrow_up