ШИНЭ НЭЭЛТ: 2,000 жилийн дараа “хүн“ бичгийг зөв сэргээж уншсан байна
"Sergelen international expedition" ТББ-аас 1,000 жилийн өмнөх Түрэг бичээсийг тайлж уншсан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монгол Улсын нутаг дэвсгэрээс нийт 70 гаруй их, бага хадны бичээсүүд илэрсэн байдаг. Гэтэл уг бичээсүүдийг бүхэлд нь манай эрний VI-VIII зууны үед өнөөгийн Монгол Улсын нутагт байсан Түрэгийн түүхэнд хамааруулан авч үздэг юм.
Тэгвэл энэхүү бичээсүүдийг монголчууд өөрсдөө тайлж, уншиж чаддаг болсон байна.
"Манай улсын нутаг дэвсгэрээс олдсон томоохон бичгийн дурсгалууд нь Түрэг төрийн үед бичсэн чулуун дээр сийлсэн ном мөн. Гэхдээ Түрэг төрийн үеэс үүсгэн хэрэглэсэн. Одоогийн монгол хэлнээс өөр гэсэн ташаа үзэл бодлыг арилгалаа. Өөрөөр хэлбэл, бид 2,000 жилийн дараа "хүн" бичгийг зөв сэргээж, уншсан явдал нь Монгол Улсын түүх, хэл шинжлэлийн шинжлэх ухаанд шинэ нээлт болж байна." гэж "Sergelen international expedition" ТББ-ын үүсгэн байгуулагч С.Сэргэлэн хэллээ.
Энэ удаа Монгол Улсын нутгаас илэрсэн Орхон голын сав нутаг дахь Бильгэ хаан, Гол тэгиний гэрэлт хөшөөдийн бичгийг дахин шинээр тайлж, уншсан байна.
Мөн монгол нутгаас илэрч олдсон их, бага зарим хадны бичгүүд Хүн бичиг буюу Хүннү Улсын үед бичигдсэн байх магадлалтай гэдгийг энд тэмдэглэн хэлмээр байна" гэв.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









