Банк бус санхүүгийн байгууллагуудыг залилдаг этгээдүүдийг баривчлав

2019 оны 4 сарын 10

Arslan.mn

Автомашин түрээсийн үйлчилгээ үзүүлдэг газруудаас өндөр үнэтэй “Lexus 570”, “Range rover”, “Benz” зэрэг автомашиныг өдрөөр нь түрээсэлж, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж, залилан үйлдэж байсан 26-28 насны гурван этгээдийг цагдаа нар баривчлав.

Тодруулбал, дээрх этгээдүүд тээврийн хэрэгслийн дахин ашиглагдахгүй болсон арлын дугаар, гэрчилгээ, улсын дугаарыг зар тавьж, 1-10 сая төгрөгөөр худалдан авч ижил төстэй автомашинд зүүдэг аж. Ингэхдээ тухайн автомашины арлын дугаарыг өөрчлөн банк бус санхүүгийн байгууллага болон барьцаалан зээлдүүлэх газарт 5-35 сая төгрөгөөр барьцаалж, олон тооны аж ахуйн нэгжийг залилан мэхэлж байжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
602119
6 эможи

Зочин
2019-04-10 14:33
Ийм хүмүүс хорвоо дээр хэрэггүй тэр тусмаа Монгол улсад (эцэг эхдээч )хэрэггүй тэрэн дор ганц хонь байгаад наадамдаар алаад идсэн дээр
keyboard_arrow_up