“ЦАГДАА-ЖОЛООЧ НАРЫН УРАН ЖОЛООДЛОГО” сэдэвт сургалт эхэллээ

2019 оны 4 сарын 10

Arslan.mn

“Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд алба хаагчдын ур чадварыг ахиулах  “Цагдаа-жолооч нарын уран жолоодлого” сэдэвт сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын Автобаазтай хамтран зохион байгуулж байна.

Энэхүү сургалт нь цагдаа-жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг сайтар дагаж мөрдөх, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, дуут дохиог зөв хэрэглэх, гэмт хэргийн газарт түргэн шуурхай очихдоо зам тээврийн осол гаргахгүй байх, жолоодох ур чадвар өндөртэй байх, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг оношилж, засварлаж чаддаг байх, шаардлагатай үед хэргийн газрын хамгаалалтыг хийх тохиолдолд хэрхэн яаж ажиллах ур чадварыгэзэмшүүлэх зорилготой юм.

Сургалт онол, практикын хослосон төрлөөр энэ оны 04 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэдүргэлжилнэ.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602115
0 эможи

keyboard_arrow_up