2019 оны эхний улиралд ГЭМТ ХЭРЭГ 49 хувиар БУУРЧЭЭ

2019 оны 4 сарын 10

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах хэлтсээс өнөөдөр 2019 оны эхний улирлын гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг өглөө.

Цагдаагийн газраас 2019 оны нэгдүгээр улиралд гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллажээ. Нийслэлд 6666 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад  1309 хэргээр буурч илрүүлэлт нэмэгдсэн сайн үр дүнтэй байна. Хулгайлах гэмт хэрэг 36.2 хувь, дээрэмдэх гэмт хэрэг 47.6 хувь хүний амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг 12.7 хувь, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 13.3 хувь, халаасны хулгайн гэмт хэрэг 49.3 хувиар тус тус буурсан байна.

 Өнгөрсөн онтой харьцуулахад зөвхөн халаасны хулгай 25, гэмт хэрэг 49 хувиар буурсан байна.

Халаасны хулгай зэрэг нь эмнэлгийн орчинд гарах нь нэмэгдэж байгаа учраас томоохон эмнэлгүүдэд камер байршуулах, иргэдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа юм байна.

Arslan.mn

Нэгдүгээр улиралд нийтийн байр, ломбард гэсэн арга хэмжээг дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран зохион байгуулж нийтийн байранд үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд дээр дүн шинжилгээ хийн хөдөө орон нутгаас нийслэлд ирж гэмт хэрэг үйлдэгдэж байгаа хүмүүсийн тоо өсөх хандлагатай байгааг илрүүлжээ. Шалгалтаар 649 аж ахуйн нэгж нийтийн байр түрээслэх чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулж байна. Үүний зөвшөөрөлтэй гэрээ 195, зөвшөөрөлгүй 454 аж ахуйн нэгж байна. 

Мөн дээрэмдэх гэмт хэргийг таслан зогсоох бүлэг арга хэмжээг зохион байгуулж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 17-35 насны 143 иргэнийг нөлөөллийн арга хэмжээг авсан байна.

Тухайлбал, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн хэрэг нэмэгдэх хандлагатай болсон тул нийтийн тээврийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг компаниуд болон “Улаанбаатар смарт карт” компани, ННТГ-тай хамтран уулзалт зохион байгуулсан. Уулзалтын дүнд энэ оны зургаадугаар сарын 1-нээс өмнө нийтийн тээвэрт явж байгаа бүх автобусыг камержуулахаар болсон.

Arslan.mn

Арга хэмжээний хүрээнд 3 бүлэг 18 этгээдийг баривчлан шалгасан байна. Гар утас худалдаалдаг 3 ченжийг эрүүгийн хариуцлага хүлээлгэн шалгаж байна. Тус этгээдүүдээс эх сурвалж, гарал үүсэл нь тодорхойгүй 70 гаруй гар утсыг хураан авч хохирогч тогтоох ажиллагаа явуулж байна. Гар утсаа алдсан иргэд ЦЕГ-ын мөрдөн шалгах газарт ирж гар утсаа таньж эргүүлэн авах боломжтой аж.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602111
1 эможи

keyboard_arrow_up