“Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ-ын орлогч захирлуудыг томиллоо

2019 оны 4 сарын 10

Arslan.mn

ТӨБЗГ-аас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага, зохион байгуулалтын бүтцийг баталсны дагуу орлогч захирлуудыг томиллоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал нь дөрвөн орлогчтой байна.

I орлогчоор Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор Д.Дэлгэрбаяр, Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор П.Энхбат нарыг томилж, шинэ захирлууд ажлаа хүлээн авчээ.

Ерөнхий захирлын I орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх баяжуулалтын техникч, баяжуулалтын инженер, олон улсын худалдааны менежер мэргэжилтэй. “Эрдэнэт үйлдвэр”-т 30 гаруй жил ажиллаж байна.

Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа эдийн засагч, удирдлагын менежер, мэргэшсэн нягтлан бодогч, татварын мэргэшсэн зөвлөх мэргэжилтэй. 2017 оноос Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан.

Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр нефтийн эдийн засагч, мэргэшсэн нягтлан бодогч мэргэжилтэй. 2017 оноос тус үйлдвэрт Нийгмийн асуудал хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан.

Хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Энхбат дулааны инженер, эрх зүйч мэргэжилтэй. 2017 оноос тус үйлдвэрийн РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602091
0 эможи

keyboard_arrow_up