Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа

2019 оны 4 сарын 09

Arslan.mn

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр “Цагдаагийн газрын 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөн”-д тусгагдсаны дагуу Цагдаагийн газрын даргын 2019 оны А/16 дугаар тушаалаар нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. 

Arslan.mn
Сургалт, зөвлөгөөнд сум дундын цагдаагийн тасгийн дарга, хэсгийн төлөөлөгч болон аймгийн төвд ажиллаж байгаа алба хаагчдыг хамруулж, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу “Хүний эрхийн талаар”, “Зөв сэтгэлгээ, эерэг хандлага”, “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал”, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал”, “Обьект, субьектын судалгаа хийхэд анхаарах асуудлууд”, “Архив, албан хэрэг хөтлөлт” сэдэвт 5 удаагийн 5 цагийн сургалт боллоо.

Arslan.mn

Мөн Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн болон сахилгын дүрэм”-ээр тестийн шалгалт авч, үр дүнг тооцон ажиллаа.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602070
0 эможи

keyboard_arrow_up