Шатахууны үнэ литр тутамдаа 45-50 төгрөгөөр нэмэгджээ
2019 оны 4 сарын 09
Өнгөрсөн амралтын өдрүүдээр шатахууны үнийг литр тутамд 45-50 төгрөгөөр нэмж, АИ 92 автобензин 1785-1790 төгрөг болжээ.
Шатахуун импортлогч компаниуд шатахууны үнийг нэмэх болсон шалтгаан нь ам.долларын ханшийн өсөлт нефтийн үнэд нөлөөлсөн байж магадгүй. Нөгөө талаас ОХУ-д энэ онд хэрэгжиж эхэлсэн хуультай холбоотой байж магадгүй бололтой. Тус улсад нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн шинэ хуулиар АИ 92-ын шатахууны үнэ тонн тутамдаа 117 ам.доллараар нэмэгдсэн байна гэж эх сурвалжууд мэдээллээ.
Одоогоор шатахууны үнийн нэмэгдэлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам байр суурь илэрхийлээгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









1
602059
1 эможи
Зочин
2019-04-09 12:07
nairkaniihaa uniig nemeh hereg bna uu
bi
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс