“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн өдөрлөг“-ийг зохион байгууллаа

2018 оны 11 сарын 29

49561025_2194011734172065_4193766570742251520_o.jpgНэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлан Дэлхийн нийтээрээ 20 гаруй жил тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, тэгш байдлыг хангаж, эрх мэдэлжүүлэх” уриан дор тэмдэглэхийг уриалсан байна.

49508061_2194011707505401_6735940005094490112_o.jpg
Энэ өдрийг угтаж Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр сургалтын үндэсний төв” ТББ-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн зах зээл дэх тэгш оролцоог хангах, хөдөлмөрийн чадварт нийцсэн ажлын байрыг эрх зүйн зохицуулалтаар дэмжих, төсөл хөтөлбөрт хамруулах, олон улсын туршлага танилцуулах, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн өдөрлөг”-ийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр зохион байгууллаа.

49797525_2194011680838737_8353366380292079616_o.jpg

Өдөрлөгийн үеэр ажил олгогч 10 гаруй аж ахуй нэгж байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт тохирсон нээлттэй ажлын байраа танилцуулан хүний нөөцийн бүрдүүлэлт хийж, 30 гаруй хувиараа хөдөлмөр эхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гарган борлуулж, Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хууль эрх зүйн орчин, дүрэм журам, төсөл хөтөлбөр, Олон улсын туршлага таниулах зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602034
0 эможи

keyboard_arrow_up