Д.Хүрэлбаатар: Чингис хааны нэрийг ашиглан мөнгө олох арга хэрэгсэл болгон ажиллаж байна
"Чингис хааны түүхэн цогцолбор бүтээгчдийн холбоо" ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус байгууллагын тэргүүн Д.Хүрэлбаатар:
Дэлхийн олон улс орнууд Чингис хааны онгон манай улсад байна гэсээр эрж хайдаг болоод удаж байна. Энэ асуудлыг таслан зогсоохын тулд Монгол Улсад Чингис хааны онгоныг 800 жилийн өмнө оршуулсан онгоны бодит мэт харагдуулах цогцолбор, хувилбарыг бүтээх төслийг гарган ажиллаж байна.
Чингис хаан бол дэлхийн түүхэнд бичигдсэн агуу хүн юм. Гэтэл манай улсын төр засгийн зарим албан тушаалтнууд хуурамч цогцолбор, бүтээн байгуулалт байгуулж мөнгө олох нэг арга хэрэгсэл болгон ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, Их эзэн Чингис хааны нэрийг ашиглан мөнгө олох арга хэрэгсэл болгон ажиллаж байгаа юм.
Аливаа зүйлийг хуурч, мэхэлдэг зүйлээс татгалзмаар байна. Тийм учраас Чингис хааны онгоныг байх ёстой ном, журам ёсоор нь бүтээж, залах ажлыг эхлүүлмээр байна." хэмээлээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









