НӨӨЦИЙН МАХ: Энэ сардаа багтаан 100 орчим цэгээр борлуулна

2019 оны 4 сарын 08

Arslan.mn

Хаврын цагт махны хомсдол үүсч, үнэ тэнгэрт хаддаг. Өнгөрсөн онд 12 мянган тонн мах бэлтгэн, хөлдөөж байсан бол энэ жил нөөцийн махны хэмжээ буурчээ. Мах бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг долоон аж ахуйн нэгж мах бэлтгэн, энэ хавар зах зээлд нийлүүлэх хүсэлтээ ХХААХҮЯ-нд ирүүлжээ. Улсын төсөвт суулгасан, арилжааны банкаар дамжуулан олгосон хөнгөлөлттэй зээлийг гурван аж ахуйн нэгж л авч чадсан байна.

Тэд нийт 20 орчим тэрбум төгрөгөөр 4000 тонн мах бэлтгэсэн бөгөөд нөөцөлсөн махаа дөрөвдүгээр сард багтаан 100 орчим худалдааны цэгээр борлуулахаар төлөвлөжээ. Бэлтгэсэн махны 50 хувийг хонь, 30 хувийг үхэр, 20 хувийг ямааны мах эзэлж буй аж. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
601998
3 эможи

Зочин
2019-04-08 13:24
ОДОО ДАРГА ШҮҮСҮҮДИЙН ЧЕНЖ АХ ДҮҮС НЬ АШИГАА ОЛСОН ТУЛ НӨӨЦИЙН МАХАА ГАРГАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА Л ДАА
novsh
2019-04-08 10:32
yamar uneer borluulahiin gol umaa bicheech!
keyboard_arrow_up