ОХУ-ын Ардын жүжигчин А.Булдаков Монголд нас баржээ

2019 оны 4 сарын 07

Arslan.mn

ОХУ-ын жүжигчин Алексей Булдаков Монголд  байх үедээ нас барсан байна. Тэрээр сайн найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр Улаанбаатарт ирсэн гэж ОХУ-ын ЭСЯ-нас гаргасан мэдээлэлд дурдсан байна. Тэрээр лхагва гаригт, шөнө унтаж байх үедээ зурхний шигдээсээр таалал төгссөн байна.

Алексей Булдаков нь 1951 онд Алтайн хязгаарын Макаровка тосгонд төрсөн. Өсвөр насандаа бокс, сонгомол бөхөөр хичээлдэг байжээ. 1969 онд Павлодар хотын А.П.Чеховын нэрэмжит урлагийн сургуулийг дүүргээд хотынхоо театрт ажиллах болсон байна. Тэрээр “Үндэсний ан агнуурын онцлог” киноны генерал Иволгины дүрээр олон нийтэд алдаршсан бөгөөд жинхэнэ гүндүүгүй орос эрийн дүр төрхтэй жүжигчин байсан юм.   

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
angry an post
601986
4 эможи

зочин
2019-04-07 17:33
битгий худлаа ярь! төрсөн өдөр ч гэх шиг..
keyboard_arrow_up