Замын цагдаагийн алба хаагчид тодорхой цэгүүдэд тээврийн хэрэгслийн хурдыг хэмжиж байна

2019 оны 4 сарын 07

Arslan.mn

Тѳв аймаг дахь Цагдаагийн газрын Лүн сумын замын цагдаагийн алба хаагчид хариуцсан нутаг дэвсгэрийн тодорхой цэгүүдэд тээврийн хэрэгслийн хурдыг хэмжиж байна.

МУ-ын Зѳрчлийн тухай хуулийн 14.7.31-т "Жолооч замын хѳдѳлгѳѳний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зѳвшѳѳрѳгдсѳн дээд хязгаараас 10-50 хүртэл хувиар хэтрүүлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний тѳгрѳгѳѳр торгоно. (Суурингийн гаднах зам буюу орон нутгийн замд 88-120 км/цаг)

МУ-ын Зѳрчлийн тухай хуулийн 14.7.32-т "Жолооч замын хѳдѳлгѳѳний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зѳвшѳѳрѳгдсѳн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний тѳгрѳгѳѳр торгоно.(Суурингийн гаднах зам буюу орон нутгийн замд 121 км/цагаас дээш хурд хэтрүүлсэн үед)

Илэрсэн зѳрчилд хуулийн дагуу арга хэмжээ тооцож байгаа тул жолооч таныг хурдаа тохируулан аюулгүй байдлаа хангаж явахыг Тѳв аймаг дахь ЦГ-ын Лүн сумын замын цагдаагийн хяналтын постноос анхааруулж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601985
1 эможи

keyboard_arrow_up