ОХУ ЭЛСЭН ЧИХРЭЭ ЭКСПОРТОЛЖ ЧАДАХГҮЙД ХҮРЛЭЭ

2019 оны 4 сарын 06

Сүүлийн 20 жилд эрчимтэй өсөлт үзүүлсэн ОХУ-ын элсэн чихрийн салбарынхан бүтээгдэхүүнээ экспортолж чадахгүй байна.

Arslan.mn

ОХУ-ын Засгийн газар элсэн чихрийн импортын татварыг нэмж, дотоодын үйлдвэрийн хүчин чадлаа нэмэх ажлуудыг сүүлийн жилүүдэд хийсэн аж. Хэдий тийм боловч ОХУ-ын элсэн чихэр бусад өрсөлдөгчтэй харьцуулахад хэтэрхий өндөр үнэтэй байгаа нь цаашдын өсөлтийн боломжийг хязгаарлахаар байна. Ялангуяа олон улсад зах зээлийн ханш сүүлийн 10 жилийн ёроолд тулж ирсэн энэ үе үйлдвэрлэлийн зардал өндөртэй ОХУ-ын компаниудад хүндхэн тусахаар байгаа ажээ. Европ, Бразил, Ойрх Дорнодод илүү хямд үнээр элсэн чихэр үйлдвэрлэж байгаа нь ОХУ-ын ойрын хөршүүдэд хүртэл холоос, илүү хямд бүтээгдэхүүн импортлох сонголт хийхэд хүргэж байна.

Монгол Улс 2018 онд нийт 30 сая гаруй ам.долларын элсэн чихэр импортолсон бөгөөд хэрэгцээгээ импортоор бүрэн хангаж байгаа юм. Гэхдээ үүний нэг хүрэхгүй хувийг ОХУ-аас импортолжээ. Харин Тайландаас хамгийн их буюу 11 сая гаруй ам.долларын элсэн чихэр импортолсон байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601974
1 эможи

Зочин
2019-04-06 15:20
Орос сахарын үнэ одоохондоо хэвээр байналээ
keyboard_arrow_up