ШУУРХАЙ МЭДЭЭ: Шар усны үерийн улмаас “ЗАГАСТАЙ”-н давааны замыг түр хугацаагаар ХААЛАА

2019 оны 4 сарын 05

Arslan.mn

Завхан аймаг, Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг Загастайн даваан зам буюу Мөрөн-Улиастай чиглэлийн А1102 дугаартай авто замд /Улиастай сумаас 35км/-т шар усны үеэр буусны улмаас замын зорчих хэсэг эвдэрч, HOWO маркын автомашин замын хажуу руу унаж замын зорчих хэсэг сэтэрсэн нөхцөл байдал үүссэн байна.

Иймд Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарах орон нутгийн болон улсын чанартай авто замын хөдөлгөөнийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн эвдэрсэн замын зорчих хэсгийг сэргээн засварлах хүртэл түр хугацаагаар хааж, пост гарган ажиллаж байгаа тул иргэдийг дээрх чиглэлд зорчихгүй байхыг зөвлөж байна.

Arslan.mn

Эх сурвалж: ТЦА
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601950
0 эможи

keyboard_arrow_up