13 хоног сураггүй алга болсон охин биеэ үнэлж, хар тамхи татсан байжээ
Өнгөрсөн гурвадугаар сарын 22-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон 17 настай А.Н охин сураггүй алга болсон бөгөөд түүнийг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 4-ны өдөр ээж нь олон цагдаагийн байгууллагад ханджээ.
Тодруулбал, ээж нь болох СХД-ийн долдугаар хороонд оршин суух хаягтай эмэгтэй Г "манай охин сураггүй алга болоод 13 хоногийн дараа олдлоо. Бэлгийн харьцаанд орж хүчиндүүлсэн байж магадгүй шалгаад өгөөч" гэж цагдаагийн байгууллагад хандсан байна. Шалгах явцад охин сураггүй алга болох хугацаандаа биеэ үнэлж, хар тамхи татсан нь тогтоогдсон байна.
Охин гэртээ байхдаа гэр бүлийн хүчирхийлэлд байсан бөгөөд төрсөн эцэг нь биеэ үнэлээд ч хамаагүй өөрийгөө тэжээ хэмээн дарамталдаг байсан талаар эх сурвалж мэдээллээ.









